Шинэ мэдээ
2026-05-11 09:02:51
145

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1800 мод тарьлаа

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1800 мод тарьлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд "Цагаан алт" үндэсний хөдөлгөөн, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, "Тэрбум мод сан" хамтран хаврын Мод тарих өдөрлөгийг "Олон улсын Эко цэцэрлэгт хүрээлэн"-д 2026.05.09 өдөр зохион байгууллаа. 

Өдөрлөгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан, Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, ХХҮЕГ-ын дарга З.Бауыржан, "Тэрбум мод сан"-гийн Гүйцэтгэх захирал Б.Баярмаа, "Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн"-гийн захирал Б.Сайнжаргал болон арилжааны банкны захирлууд үг хэллээ. 

Мод тарих өдөрлөгт: 

  • "Цагаан алт" үндэсний хөдөлгөөний хүрээнд ХХААХҮЯ, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, "Цагаан алт" ТББ, Монголын ноос ноолуурын холбоо, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо болон ноос, ноолуур, арьсан ширэн бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэгчид
  • "Тэрбум мод сан"-гийн хүрээнд Монголбанк болон арилжааны банкууд, Монголын ногоон санхүүгийн корпораци, Банк санхүүгийн академи
  • ШУТИС-ийн Үйлдвэр технологийн сургуулийн төлөөлөл оролцлоо. 

Өдөрлөгийн хэмжээнд нийт 2700 мод шинээр тарьснаас “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 100 гаруй ААН-ын 500 орчим хүн оролцож, 1800 мод тарилаа. 

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш улс орон даяар нийт 120 гаруй сая мод шинээр тарьжээ.

Хуваалцах:Facebook

Хөтөлбөрийн зорилт, зорилго

Хөтөлбөрийн үндсэн чиглэл, зорилго, хэрэгжүүлэх үйл ажиллагааны товч мэдээлэл

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээШинэ мэдээ
2026-06-02 15:41:34

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд “Ханбогд кашимер” ХХК-д ажиллалаа.

“Үндэсний Ногоон Лаб” платформын эцсийн шатны сонгон шалгаруулт амжилттай боллооШинэ мэдээ
2026-05-27 11:53:39

“Үндэсний Ногоон Лаб” платформын эцсийн шатны сонгон шалгаруулт амжилттай боллоо

Монгол Улс 2026 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) зохион байгуулахтай холбогдуулан байгальд суурилсан бодит шийдэл, тогтвортой санхүүжилтийг дэмжих зорилготой “Үндэсний Ногоон Лаб” платформын төслийн сонгон шалгаруулалтын эцсийн шат амжилттай зохион байгуулагдаж, шилдэг 10-12 төсөл шалгарууллаа.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээШинэ мэдээ
2026-05-21 15:48:13

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн хүрээнд малын гаралтай түүхий эд арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих зорилгоор Хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих сангаас Жижиг зээлийг арилжааны банкаар дамжуулан олгох үйл ажиллагаа эхэллээ.

Б.ЖАВХЛАН: "Үндэсний НОГООН ЛАБ" платформ "ногоон" төслүүдийг бойжуулж хөрөнгө оруулагчдад холбоноВидео
2026-05-19 11:22:47

Б.ЖАВХЛАН: "Үндэсний НОГООН ЛАБ" платформ "ногоон" төслүүдийг бойжуулж хөрөнгө оруулагчдад холбоно

Б.ЖАВХЛАН: Дэлхий нийт Монгол Улс руу анхаарлаа хандуулж буй энэ үед "Үндэсний НОГООН ЛАБ" платформ байгаль орчинд ээлтэй, "ногоон" төслүүдийг бойжуулж хөрөнгө оруулагчдад танилцуулан холбож, гүүр болохоор ажиллаж байна

"Үндэсний НОГООН ЛАБ" платформ байгаль орчинд ээлтэй, "ногоон" төслүүдийг бойжуулж хөрөнгө оруулагчидтай холбоноШинэ мэдээ
2026-05-19 11:15:19

"Үндэсний НОГООН ЛАБ" платформ байгаль орчинд ээлтэй, "ногоон" төслүүдийг бойжуулж хөрөнгө оруулагчидтай холбоно

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлыг хангах, тус хуралд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой зөвлөлдөх уулзалтад өнөөдөр МҮХАҮТ-ын Их танхимд боллоо.

Хөдөө аж ахуйд шинэ туршлага нэвтрүүлэх талаар санал солилцлооШинэ мэдээ
2026-05-04 09:15:36

Хөдөө аж ахуйд шинэ туршлага нэвтрүүлэх талаар санал солилцлоо

Исланд улсын парламентын гишүүн асан, Боловсрол, хүүхэд, нийгмийн халамжийн сайд асан Асмундур Эйнар Дадасон, Хонины аж ахуй, газрын хөрс сэргээх мэргэжилтэн Дади Ланге Фридриксон болон Исланд улсын Өргөмжит консул М.Болдоо нарыг 2026 оны 05-р сарын 01-ний өдөр хүлээн авч уулзлаа.

"Үндэсний НОГООН ЛАБ" платформ 135 төсөл хүлээн авлааШинэ мэдээ
2026-04-29 22:44:12

"Үндэсний НОГООН ЛАБ" платформ 135 төсөл хүлээн авлаа

"Үндэсний НОГООН ЛАБ" платформын үйл ажиллагааны явцтай танилцах, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар хэлэлцэх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа

Logo

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Цагаан алт" үндэсний хөдөлгөөн

Sponsor© 2026 Энэхүү цахим хуудсыг Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилттэй Байгаль орчин Уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй "Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь" (АДАПТ) төслийн хүрээнд хөгжүүлсэн болно.