Шинэ мэдээ
2026-06-02 15:41:34
435

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээ

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Ханбогд кашимер” ХХК-д ажиллалаа.

1998 онд байгуулагдсан “Ханбогд кашимер” ХХК 700 орчим ажилтантай. Жилд 1,500 гаруй тн самнасан ноолуур боловсруулж, 300 мянга гаруй ширхэг сүлжмэл, мөн тооны нэхмэл, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоод, гадаадын зах зээлд нийлүүлдэг. Тус үйлдвэр Англи, Итали, Хятад, Герман, Энэтхэг, Япон, Солонгос, Канад, АНУ, Чех улсад ноолуураа экспортлодог бөгөөд 2019 онд сүлжмэл болон самнах үйлдвэрийн шинэ барилгыг ашиглалтад оруулж, Итали, Япон, Герман улсын дэвшилтэт технологитой орчин үеийн тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэлийн хүчин чадлаа бүрэн шинэчилсэн байна.

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд "Ханбогд кашимер" ХХК ноос, ноолуур, боловсруулах түвшинг нэмэгдүүлж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортыг нэмэгдүүлэх, эргэлтийн хөрөнгө түүхий ноолуур худалдан авах чадамжийг дээшлүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилт тавьсан талаар танилцуулав.

Тус компани нийт 117 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, түүхий эдээ бэлтгэн, тоног төхөөрөмжөө шинэчлэн, барилга байгууламж, үйлдвэрийн орчноо сайжруулан, агуулахаа өргөтгөжээ. Үүнээс 65 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд авч 300 тн түүхий ноолуур худалдан авсан байна. Харин үлдсэн 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг өндөр хүүтэй банкны зээлээс бүрдүүлсэн талаар тус компанийн Ерөнхий захирал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ч.Ганцэцэг танилцуулж байлаа. Тухайлбал өнгөрсөн онд 6,480 м² талбай бүхий үйлдвэрийн 8 давхар өргөтгөл, үйлчилгээний цогцолбороо ашиглалтад оруулсан байна.

Түүнчлэн “Ханбогд Кашимер” ХХК 2024 оноос эрчим хүчний алдагдлыг бууруулж, зөв зохистой хэрэглээг төлөвшүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах замаар нийт цахилгаан хэрэглээний 25–35 хувийг нарны цахилгаан үүсгүүрээр ханган ажиллаж байгаа гэв.

Компанийн удирдлага "Цагаан алт" үндэсний хөдөлгөөн ноос, ноолуур, арьс ширний салбарын хувьд сүүлийн 30 жилийн хугацаан дахь хамгийн том, бодит үр дүнтэй төрийн дэмжлэг болж байгааг тодотгон, цаашид тууштай үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, мөн хөнгөлөлттэй, уян хатан нөхцөлтэй Нийгмийн даатгалын шимтгэлийн тогтолцоог нэвтрүүлэх зэрэгт бодлогын дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх малчид, нийлүүлэгчидтэй хамтран ажиллаж, олон арван ажлын байр бий болгон, татвараа төлж байгаа компанийн хамт олонд талархал илэрхийллээ.

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнгөрсөн онд 100 орчим аж ахуйн нэгж 520 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан юм.

Үүний дүнд үйлдвэрүүдийн ээрэхийн хүчин чадал гэхэд л 400 тн-оор нэмэгдэж 2,000 гаруй тн болсон. Мөн самнасан ноолуурын экспорт өмнөхөөс зургаа дахин нэмэгдэж 4,000 тн-д хүрээд байна. Энэ нь 330 сая ам.долларын экспорт хийсэн гэсэн үг юм.

Энэ онд ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд 450 тэрбум төгрөгийн хүү багатай, урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөөд байна.

Хуваалцах:Facebook

Хөтөлбөрийн зорилт, зорилго

Хөтөлбөрийн үндсэн чиглэл, зорилго, хэрэгжүүлэх үйл ажиллагааны товч мэдээлэл

“Үндэсний Ногоон Лаб” платформын эцсийн шатны сонгон шалгаруулт амжилттай боллооШинэ мэдээ
2026-05-27 11:53:39

“Үндэсний Ногоон Лаб” платформын эцсийн шатны сонгон шалгаруулт амжилттай боллоо

Монгол Улс 2026 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) зохион байгуулахтай холбогдуулан байгальд суурилсан бодит шийдэл, тогтвортой санхүүжилтийг дэмжих зорилготой “Үндэсний Ногоон Лаб” платформын төслийн сонгон шалгаруулалтын эцсийн шат амжилттай зохион байгуулагдаж, шилдэг 10-12 төсөл шалгарууллаа.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээШинэ мэдээ
2026-05-21 15:48:13

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн хүрээнд малын гаралтай түүхий эд арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих зорилгоор Хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих сангаас Жижиг зээлийг арилжааны банкаар дамжуулан олгох үйл ажиллагаа эхэллээ.

Б.ЖАВХЛАН: "Үндэсний НОГООН ЛАБ" платформ "ногоон" төслүүдийг бойжуулж хөрөнгө оруулагчдад холбоноВидео
2026-05-19 11:22:47

Б.ЖАВХЛАН: "Үндэсний НОГООН ЛАБ" платформ "ногоон" төслүүдийг бойжуулж хөрөнгө оруулагчдад холбоно

Б.ЖАВХЛАН: Дэлхий нийт Монгол Улс руу анхаарлаа хандуулж буй энэ үед "Үндэсний НОГООН ЛАБ" платформ байгаль орчинд ээлтэй, "ногоон" төслүүдийг бойжуулж хөрөнгө оруулагчдад танилцуулан холбож, гүүр болохоор ажиллаж байна

"Үндэсний НОГООН ЛАБ" платформ байгаль орчинд ээлтэй, "ногоон" төслүүдийг бойжуулж хөрөнгө оруулагчидтай холбоноШинэ мэдээ
2026-05-19 11:15:19

"Үндэсний НОГООН ЛАБ" платформ байгаль орчинд ээлтэй, "ногоон" төслүүдийг бойжуулж хөрөнгө оруулагчидтай холбоно

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлыг хангах, тус хуралд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой зөвлөлдөх уулзалтад өнөөдөр МҮХАҮТ-ын Их танхимд боллоо.

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1800 мод тарьлааШинэ мэдээ
2026-05-11 09:02:51

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1800 мод тарьлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд "Цагаан алт" үндэсний хөдөлгөөн, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, "Тэрбум мод сан" хамтран хаврын Мод тарих өдөрлөгийг "Олон улсын Эко цэцэрлэгт хүрээлэн"-д 2026.05.09 өдөр зохион байгууллаа.

Хөдөө аж ахуйд шинэ туршлага нэвтрүүлэх талаар санал солилцлооШинэ мэдээ
2026-05-04 09:15:36

Хөдөө аж ахуйд шинэ туршлага нэвтрүүлэх талаар санал солилцлоо

Исланд улсын парламентын гишүүн асан, Боловсрол, хүүхэд, нийгмийн халамжийн сайд асан Асмундур Эйнар Дадасон, Хонины аж ахуй, газрын хөрс сэргээх мэргэжилтэн Дади Ланге Фридриксон болон Исланд улсын Өргөмжит консул М.Болдоо нарыг 2026 оны 05-р сарын 01-ний өдөр хүлээн авч уулзлаа.

"Үндэсний НОГООН ЛАБ" платформ 135 төсөл хүлээн авлааШинэ мэдээ
2026-04-29 22:44:12

"Үндэсний НОГООН ЛАБ" платформ 135 төсөл хүлээн авлаа

"Үндэсний НОГООН ЛАБ" платформын үйл ажиллагааны явцтай танилцах, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар хэлэлцэх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа

Logo

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Цагаан алт" үндэсний хөдөлгөөн

Sponsor© 2026 Энэхүү цахим хуудсыг Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилттэй Байгаль орчин Уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй "Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь" (АДАПТ) төслийн хүрээнд хөгжүүлсэн болно.