Шинэ мэдээ“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд “Ханбогд кашимер” ХХК-д ажиллалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан Исланд улсын парламентын гишүүн асан, Боловсрол, хүүхэд, нийгмийн халамжийн сайд асан Асмундур Эйнар Дадасон, Хонины аж ахуй, газрын хөрс сэргээх мэргэжилтэн Дади Ланге Фридриксон болон Исланд улсын Өргөмжит консул М.Болдоо нарыг 2026 оны 05-р сарын 01-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Энэхүү уулзалтаар Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, ялангуяа хонины өвөлжөөг Исландын загвараар барьж байгуулан нүүдлийн мал аж ахуйтай хослуулах замаар мал аж ахуй, бэлчээр ашиглалтын үр ашгийг дээшлүүлэн малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэдлэг туршлага харилцан солилцох, малчдыг дадлагажуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах тухай санал солилцов.

Исланд улсын төлөөлөгчид Монгол Улсад хонины аж ахуйн салбарт төсөл хэрэгжүүлэх зорилготой ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд малчид, тариаланчидтай уулзаж, хөдөө орон нутгийн нөхцөл байдалтай танилцах, судалгааны ажил хийж байгаа юм.

Хөтөлбөрийн үндсэн чиглэл, зорилго, хэрэгжүүлэх үйл ажиллагааны товч мэдээлэл
Шинэ мэдээМонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд “Ханбогд кашимер” ХХК-д ажиллалаа.
Шинэ мэдээМонгол Улс 2026 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) зохион байгуулахтай холбогдуулан байгальд суурилсан бодит шийдэл, тогтвортой санхүүжилтийг дэмжих зорилготой “Үндэсний Ногоон Лаб” платформын төслийн сонгон шалгаруулалтын эцсийн шат амжилттай зохион байгуулагдаж, шилдэг 10-12 төсөл шалгарууллаа.
Шинэ мэдээМонгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн хүрээнд малын гаралтай түүхий эд арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих зорилгоор Хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих сангаас Жижиг зээлийг арилжааны банкаар дамжуулан олгох үйл ажиллагаа эхэллээ.
ВидеоБ.ЖАВХЛАН: Дэлхий нийт Монгол Улс руу анхаарлаа хандуулж буй энэ үед "Үндэсний НОГООН ЛАБ" платформ байгаль орчинд ээлтэй, "ногоон" төслүүдийг бойжуулж хөрөнгө оруулагчдад танилцуулан холбож, гүүр болохоор ажиллаж байна
Шинэ мэдээЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлыг хангах, тус хуралд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой зөвлөлдөх уулзалтад өнөөдөр МҮХАҮТ-ын Их танхимд боллоо.
Шинэ мэдээМонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд "Цагаан алт" үндэсний хөдөлгөөн, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, "Тэрбум мод сан" хамтран хаврын Мод тарих өдөрлөгийг "Олон улсын Эко цэцэрлэгт хүрээлэн"-д 2026.05.09 өдөр зохион байгууллаа.
Шинэ мэдээ"Үндэсний НОГООН ЛАБ" платформын үйл ажиллагааны явцтай танилцах, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар хэлэлцэх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа