Шинэ мэдээ
2026-05-21 15:48:13
95

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн хүрээнд малын гаралтай түүхий эд арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих зорилгоор Хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих сангаас Жижиг зээлийг арилжааны банкаар дамжуулан олгох үйл ажиллагаа эхэллээ. 

Жижиг зээлийг банкаар дамжуулан олгох үйл ажиллагаанд сонгон шалгаруулалт зохион байгуулж, Хаан банк, Төрийн банк шалгарсан байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан, Хөдөлмөрийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Батмагнай болон холбогдох албан хаагчид Хаан банк, Төрийн банкны төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, гэрээний нөхцөл, хэрэгжилтийн талаар санал солилцон, хамтран ажиллах гэрээг байгууллаа.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийг иргэдэд жилийн 7 хувийн хүүтэй, 36 хүртэл сарын хугацаатайгаар олгоно. Үүнд:

  • Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, малчинд – 20 хүртэл сая төгрөг 
  • Нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн, гадаадаас эх орондоо эргэн ирсэн иргэнд–40 хүртэл сая төгрөг
  • Бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид – 50 хүртэл сая төгрөгийн санхүүжилт олгоно.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн жижиг зээл нь иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, өрхийн орлогыг тогтворжуулах, шинэ ажлын байр бий болгох, орон нутгийн эдийн засгийг дэмжих бодит хөрөнгө оруулалт юм.

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөн нь мал аж ахуйн түүхий эдийг дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх, экспортыг нэмэгдүүлэх зорилготой арга хэмжээ бөгөөд тус хөдөлгөөний хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хэрэгжүүлж буй ажлууд нь иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, түр болон байнгын ажлын байр бий болгох, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих замаар бодит үр дүн өгч байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас:

  • 2024 онд 184 иргэн санхүүгийн дэмжлэг (20 хүртлэх сая төгрөг, барьцаагүй, хүүгүй, 3 жилийн хугацаатай)-т хамрагдаж, нийт 1,424,300,000 төгрөг, мөн арилжааны банкаар дамжуулан олгодог жижиг зээл (50 хүртлэх сая төгрөг)-ийн хүрээнд 10 иргэн 311,950,000 сая төгрөг,
  • 2025 онд 174 иргэн санхүүгийн дэмжлэгт хамрагдаж 1,376,500,000 төгрөгийн дэмжлэг тус тус авсан байна.

Өөрөөр хэлбэл, 2 жилийн хугацаанд 368 иргэн 3,112,750,000 төгрөгийн санхүүжилт авч арьс шир, ноос ноолуурын чиглэлийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх санхүүгийн боломжтой болж, бодит хөдөлмөр эрхлэлт бий болсон байна.

Харин 2026 оныг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан хөдөлмөр эрхлэлтийн бүх төрлийн сургалт, төсөл хөтөлбөр, санхүүгийн дэмжлэг, жижиг зээлийг “Цагаан алт”, Тэрбум мод үндэсний хөдөлгөөний зорилттой уялдуулан хэрэгжүүлнэ. Ингэснээр ноос, ноолуур, арьс ширний боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих, орон нутагт нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, иргэд болон аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх боломжийг илүү өргөн хүрээнд нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.




Хуваалцах:Facebook

Хөтөлбөрийн зорилт, зорилго

Хөтөлбөрийн үндсэн чиглэл, зорилго, хэрэгжүүлэх үйл ажиллагааны товч мэдээлэл

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээШинэ мэдээ
2026-06-02 15:41:34

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд “Ханбогд кашимер” ХХК-д ажиллалаа.

“Үндэсний Ногоон Лаб” платформын эцсийн шатны сонгон шалгаруулт амжилттай боллооШинэ мэдээ
2026-05-27 11:53:39

“Үндэсний Ногоон Лаб” платформын эцсийн шатны сонгон шалгаруулт амжилттай боллоо

Монгол Улс 2026 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) зохион байгуулахтай холбогдуулан байгальд суурилсан бодит шийдэл, тогтвортой санхүүжилтийг дэмжих зорилготой “Үндэсний Ногоон Лаб” платформын төслийн сонгон шалгаруулалтын эцсийн шат амжилттай зохион байгуулагдаж, шилдэг 10-12 төсөл шалгарууллаа.

Б.ЖАВХЛАН: "Үндэсний НОГООН ЛАБ" платформ "ногоон" төслүүдийг бойжуулж хөрөнгө оруулагчдад холбоноВидео
2026-05-19 11:22:47

Б.ЖАВХЛАН: "Үндэсний НОГООН ЛАБ" платформ "ногоон" төслүүдийг бойжуулж хөрөнгө оруулагчдад холбоно

Б.ЖАВХЛАН: Дэлхий нийт Монгол Улс руу анхаарлаа хандуулж буй энэ үед "Үндэсний НОГООН ЛАБ" платформ байгаль орчинд ээлтэй, "ногоон" төслүүдийг бойжуулж хөрөнгө оруулагчдад танилцуулан холбож, гүүр болохоор ажиллаж байна

"Үндэсний НОГООН ЛАБ" платформ байгаль орчинд ээлтэй, "ногоон" төслүүдийг бойжуулж хөрөнгө оруулагчидтай холбоноШинэ мэдээ
2026-05-19 11:15:19

"Үндэсний НОГООН ЛАБ" платформ байгаль орчинд ээлтэй, "ногоон" төслүүдийг бойжуулж хөрөнгө оруулагчидтай холбоно

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлыг хангах, тус хуралд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой зөвлөлдөх уулзалтад өнөөдөр МҮХАҮТ-ын Их танхимд боллоо.

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1800 мод тарьлааШинэ мэдээ
2026-05-11 09:02:51

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1800 мод тарьлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд "Цагаан алт" үндэсний хөдөлгөөн, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, "Тэрбум мод сан" хамтран хаврын Мод тарих өдөрлөгийг "Олон улсын Эко цэцэрлэгт хүрээлэн"-д 2026.05.09 өдөр зохион байгууллаа.

Хөдөө аж ахуйд шинэ туршлага нэвтрүүлэх талаар санал солилцлооШинэ мэдээ
2026-05-04 09:15:36

Хөдөө аж ахуйд шинэ туршлага нэвтрүүлэх талаар санал солилцлоо

Исланд улсын парламентын гишүүн асан, Боловсрол, хүүхэд, нийгмийн халамжийн сайд асан Асмундур Эйнар Дадасон, Хонины аж ахуй, газрын хөрс сэргээх мэргэжилтэн Дади Ланге Фридриксон болон Исланд улсын Өргөмжит консул М.Болдоо нарыг 2026 оны 05-р сарын 01-ний өдөр хүлээн авч уулзлаа.

"Үндэсний НОГООН ЛАБ" платформ 135 төсөл хүлээн авлааШинэ мэдээ
2026-04-29 22:44:12

"Үндэсний НОГООН ЛАБ" платформ 135 төсөл хүлээн авлаа

"Үндэсний НОГООН ЛАБ" платформын үйл ажиллагааны явцтай танилцах, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар хэлэлцэх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа

Logo

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Цагаан алт" үндэсний хөдөлгөөн

Sponsor© 2026 Энэхүү цахим хуудсыг Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилттэй Байгаль орчин Уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй "Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь" (АДАПТ) төслийн хүрээнд хөгжүүлсэн болно.