Шинэ мэдээ
2026-06-16 15:17:50
27

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөн ба хөнгөн үйлдвэрийн салбарын тогтвортой хөгжил-2026 сэдэвт сургалт боллоо

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөн ба хөнгөн үйлдвэрийн салбарын тогтвортой хөгжил-2026 сэдэвт сургалт боллоо

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулж буй “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн ба хөнгөн үйлдвэрийн салбарын тогтвортой хөгжил-2026” сэдэвт орон нутгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах арга хэмжэээ Улаанбаатар хотноо боллоо.

Сургалтад 21 аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын удирдлага, хөнгөн үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Жижиг, дунд үйлдвэрийн газар, салбарын мэргэжлийн холбоод, эрдэм шинжилгээний байгууллагууд, хөгжлийн түншүүд, мөн ноос, ноолуур, арьс ширний салбарын хувийн хэвшлийн төлөөлөл 90 гаруй оролцогчид хамрагдлаа.

Сургалтаар хөнгөн үйлдвэрийн салбарын төрийн бодлого, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, санхүүжилтийн боломж, түүхий эдийн бэлтгэл, мөшгөх тогтолцоо, химийн бодисын зохистой хэрэглээ, олон улсын стандарт, экспортын боломж зэрэг асуудлаар мэдээлэл солилцов.

Сургалтын эхэнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж төрөөс малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих талаар баримталж буй бодлогын талаар танилцуулав. ХХААХҮЯ-наас малын гаралтай түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулах, түүхий эдийг гүн боловсруулан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг дэмжих бодлого баримталж байгааг тэрбээр илтгэлдээ дурдлаа. Энэ хүрээнд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан бүсийн төвүүдэд малын түүхий эд, арьс, шир бэлтгэх, боловсруулах үйлдвэр технологийн паркууд байгуулах, арьс шир бэлтгэн нийлүүлэх тогтвортой үйл ажиллагаа бүхий тогтолцоог бий болгох, ноос, ноолуурыг гүн боловсруулах үйлдвэрүүдийг дэмжих чиглэлд бодитой ажлууд хийж байгааг онцлов. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл, хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Монгол Улс жил бүр 30 мянган тонн хонины ноос, 8.3 мянган тонн ноолуур, 18 сая гаруй ширхэг арьс, шир бэлтгэх нөөцтэй. Тиймээс энэхүү баялгийг бүрэн эдийн засгийн эргэлтэд оруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх асуудал төрийн бодлогын тэргүүлэх чиглэл хэвээр байгааг онцоллоо. Тэрбээр “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн нь зөвхөн үйлдвэрүүдийг дэмжих төдий бус, малчин, хоршоо, түүхий эд бэлтгэгч, орон нутгийн байгууллага, боловсруулах үйлдвэрүүдийг нэг хэлхээнд холбосон үндэсний хэмжээний хөгжлийн хөдөлгөөн болохыг тодотгож, уг хөдөлгөөний дараагийн шатны амжилт нь зөвхөн үйлдвэрүүдийн хүчин чадлаар хэмжигдэхгүй бөгөөд орон нутагт хэр хэмжээний чанартай түүхий эд бэлтгэгдэж, хэдэн малчин, хоршоо, үйлдвэрлэгч энэхүү тогтолцоонд хамрагдаж байгаагаар үнэлэгдэх бөгөөд үүнийг хэрэгжүүлэхэд 21 аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын удирдлага, хөнгөн үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг оролцоо чухал нөлөөтэй гэлээ. 

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь шадар суурин төлөөлөгч Лин Цао хэлэхдээ, “Монгол Улсын ноос, ноолуур, арьс ширний салбар нь өндөр нөөц боломжтой боловч нэмүү өртөг шингэх болон өрсөлдөх чадвар, тогтвортой үйлдвэрлэлийн чиглэлээр томоохон сорилтуудтай тулгарч байна. “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн нь эдгээр асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн цаг үеэ олсон бодлогын чухал санаачилга бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр энэхүү үйл ажиллагааг эхнээс нь тууштай дэмжиж ирсэн” гэдгийг онцоллоо. Тэрбээр мөн “Орон нутгийн мэргэжилтнүүд нь төрийн бодлого болон бодит хэрэгжилтийг холбосон хамгийн чухал гүүр юм. Тогтвортой үйлдвэрлэлийг дэмжин, аюултай химийн бодисын хэрэглээг бууруулах, олон улсын шаардлагад нийцсэн нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэхэд аймаг, орон нутгийн байгууллагуудын манлайлал шийдвэрлэх үүрэгтэй” хэмээн тэмдэглэлээ.

Сургалтаар өнгөн үйлдвэрийн салбарын төрийн бодлого, НҮБХХ-ийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд, арьс ширний мөшгөх тогтолцоо, химийн бодисын зохицуулалт, үйлдвэрлэгчдийг зээлийн батлан даалтад хамруулах боломжийн талаар илтгэлүүд хэлэлцүүлж, “Хөнгөн үйлдвэрийн салбар дахь санхүүжилтийн боломж”, “Химийн бодисын хэрэглээ” зэрэгт сэдэвт нээлттэй хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, орон нутгийн саналуудыг тодорхойллоо. Мөн сургалтын хүрээнд Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээр, нэхмэл болон арьс ширний бүтээгдэхүүний техникийн зохицуулалтын талаар мэдээлэл өгч, ноос, ноолуур, арьс шир боловсруулах болон савхин бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцав.

Энэхүү сургалт нь “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх, төрийн бодлого, үйлдвэрлэл, түүхий эд бэлтгэлийн тогтолцооны уялдаа холбоог сайжруулах, орон нутгийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэж байна.

Хуваалцах:Facebook

Хөтөлбөрийн зорилт, зорилго

Хөтөлбөрийн үндсэн чиглэл, зорилго, хэрэгжүүлэх үйл ажиллагааны товч мэдээлэл

“Дарханд үйлдвэрлэв - Дарханаараа хэрэглэе” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг, үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдлааШинэ мэдээ
2026-07-02 15:39:53

“Дарханд үйлдвэрлэв - Дарханаараа хэрэглэе” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг, үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдлаа

Дархан-Уул аймгийн Оёдол үйлдвэрлэлийн мэргэжлийн "Найрамдал" холбооноос санаачлан "Дарханд үйлдвэрлэв – Дарханаараа хэрэглэе" төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг, үзэсгэлэн худалдаа, загварын үзүүлбэрийг зохион байгууллаа.

Дорнод аймгийн түүхий эдийн цэгээс бэлтгэн нийлүүлсэн үхрийн ширийг дуудлага худалдаагаар борлууллааШинэ мэдээ
2026-07-02 15:38:31

Дорнод аймгийн түүхий эдийн цэгээс бэлтгэн нийлүүлсэн үхрийн ширийг дуудлага худалдаагаар борлууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Цагаан алт" үндэсний хөдөлгөөний хүрээнд ХХААХҮЯ, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо төр, хувийн хэвшлийн түншлэлээр таван аймагт түүхий эдийн анхан шатны төвүүдийг байгуулан үйл ажиллагаа нь эхлээд байна.

"Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын форум 2026” эхэллээШинэ мэдээ
2026-06-29 18:52:08

"Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын форум 2026” эхэллээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) болон Экспорт, олон улсын худалдааны төв хамтран анх удаа зохион байгуулж буй “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын форум 2026” өнөөдөр эхэллээ.

Дэлхийн малчдын чуулганы бүртгэл үргэлжилж байнаШинэ мэдээ
2026-06-29 18:50:16

Дэлхийн малчдын чуулганы бүртгэл үргэлжилж байна

Монгол Улсын санаачилгаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 76 дахь чуулганаар 2026 оныг Бэлчээрийн ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил (IYRP 2026) болгон зарласан A/RES/76/253 тогтоолыг баталсан бөгөөд үүнийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага албан ёсоор хэрэгжүүлэхээр болсон.

Цөлжилттэй тэмцэх COP-17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны XVIII хуралдаан болж байнаШинэ мэдээ
2026-06-29 18:25:41

Цөлжилттэй тэмцэх COP-17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны XVIII хуралдаан болж байна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны XVIII хуралдаан болж байна. /2026.06.29/ Тус бага хурлыг 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа юм.

Анхан шатны түүхий эд бэлтгэлийн цэгийг хэнтий, дорнод аймагт нээлээШинэ мэдээ
2026-06-22 14:30:05

Анхан шатны түүхий эд бэлтгэлийн цэгийг хэнтий, дорнод аймагт нээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Цагаан алт" үндэсний хөдөлгөөний хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо (МАШҮХ) болон арьс шир боловсруулах үйлдвэрүүд хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд арьс, ширэн түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлэх ажлыг эхлүүлээд байна.

"Итали ба Монгол: Нэхмэлийн машин механизмын салбар дахь Бизнесийн боломжууд ба хэтийн төлөв"-ийг хэлэлцэвШинэ мэдээ
2026-06-22 12:20:54

"Итали ба Монгол: Нэхмэлийн машин механизмын салбар дахь Бизнесийн боломжууд ба хэтийн төлөв"-ийг хэлэлцэв

Монголын ноос, ноолуур, нэхмэлийн салбарын боловсруулалтын үйлдвэрлэлийг дэмжих, Итали улсын тэргүүлэх технологи, хөрөнгө оруулалтыг татах зорилгоор "Итали ба Монгол: Нэхмэлийн машин механизмын салбар дахь Бизнесийн боломжууд ба хэтийн төлөв" олон улсын уулзалт семинар Улаанбаатар хотноо /2026.06.22/ болж байна

Logo

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Цагаан алт" үндэсний хөдөлгөөн

Sponsor© 2026 Энэхүү цахим хуудсыг Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилттэй Байгаль орчин Уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй "Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь" (АДАПТ) төслийн хүрээнд хөгжүүлсэн болно.