Шинэ мэдээ
2026-06-22 14:30:05
134

Анхан шатны түүхий эд бэлтгэлийн цэгийг хэнтий, дорнод аймагт нээлээ

Анхан шатны түүхий эд бэлтгэлийн цэгийг хэнтий, дорнод аймагт нээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Цагаан алт" үндэсний хөдөлгөөний хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо (МАШҮХ) болон арьс шир боловсруулах үйлдвэрүүд хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд арьс, ширэн түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлэх ажлыг эхлүүлээд байна.

Энэ хүрээнд анхан шатны түүхий эд бэлтгэлийн цэгийг Хэнтий аймгийн Чингис хотод /2026.06.20/, Дорнод аймгийн Чойбалсан хотод /2026.06.21/ тус тус нээлээ.

Нээлтэд УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, УИХ-ын гишүүн М.Ганхүлэг, Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбунь,Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн гүйцэтгэх

захирал Б.Энх-Эрдэнэ, ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбооны ерөнхийлөгч А.Даваасүрэн болон “Булигаар” ХК, “Дархан нэхий” ХК, “Мон-Ирээдүй” ХХК, “Их-Эргэлт” ХХК зэрэг арьс, шир боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн удирдлага, аймгийн ХХААГ-ын мэргэжилтнүүд, ААНБ, хоршоод, малчдын төлөөлөл оролцов.

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат нээлтийн үгэндээ, "Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих "Цагаан алт" үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх хүрээнд УИХ 2024 онд “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 63 дугаар тогтоолыг баталсан. Тогтоолын хүрээнд салбарын хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, түүхий эдийн чанар, бэлтгэлийн тогтолцоог дэмжих, үйлдвэрлэлт, борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх, зах зээлийг тэлэх, салбарын хүний нөөцийг бүрдүүлэх, чадавхжуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тусгагдсан.

Энэ хүрээнд арьс, ширний үйлдвэрлэлийн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, дулааны улиралд хаягдаж буй арьс, ширэн түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, орон нутагт түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сэргээх, стандартын шаардлага хангасан түүхий эдийг үндэсний үйлдвэрүүдэд нийлүүлэх тогтолцоог бүрдүүлэх зорилгоор анхан шатны түүхий эд бэлтгэлийн цэгийг Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Архангай, Хөвсгөл аймгуудад нээж

байна.

Мөн арьс, ширний үйлдвэрүүд сайн чанарын арьс, ширээр бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд гадаадаас түүхий эд авахад хүрч байгааг дурдаад малаа эрүүлжүүлж, тарилга, туулгад хамруулснаар малын гаралтай түүхий эдийн чанар сайжирч, үнэ цэн нь өснө. Үүнийг дагаад малчдын орлого нэмэгдэнэ. Үүний нэг эхлэл нь түүхий эд бэлтгэлийн анхан шатны төвүүд юм" хэмээн тодотгов.

Түүхий эд бэлтгэлийн цэгийн нээлтийн үеэр арьс шир боловсруулах үйлдвэр, махны үйлдвэрүүд хамтран ажиллах гэрээ байгуулав. Мөн арьс ширэн түүхий эдэд чанарын хамгаалалт хийх дадлага сургалт зохион байгууллаа.

"Хөдөө аж ахуйн бирж" ТӨХХК, МАШҮХ болон арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн гурван талт гэрээ, хамтын ажиллагааны хүрээнд арьс ширний түүхий эдийн арилжааг зохион байгуулж, малчдын гар дээрээс болон мал нядалгааны цэгүүдээс арьс, шир худалдан авна. Улмаар анхан шатны

боловсруулалт хийсний дараа боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлж, нэмүү өртөг шингээсэн үндэсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих боломж бүрдэх юм.

Хуваалцах:Facebook

Хөтөлбөрийн зорилт, зорилго

Хөтөлбөрийн үндсэн чиглэл, зорилго, хэрэгжүүлэх үйл ажиллагааны товч мэдээлэл

“Дарханд үйлдвэрлэв - Дарханаараа хэрэглэе” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг, үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдлааШинэ мэдээ
2026-07-02 15:39:53

“Дарханд үйлдвэрлэв - Дарханаараа хэрэглэе” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг, үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдлаа

Дархан-Уул аймгийн Оёдол үйлдвэрлэлийн мэргэжлийн "Найрамдал" холбооноос санаачлан "Дарханд үйлдвэрлэв – Дарханаараа хэрэглэе" төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг, үзэсгэлэн худалдаа, загварын үзүүлбэрийг зохион байгууллаа.

Дорнод аймгийн түүхий эдийн цэгээс бэлтгэн нийлүүлсэн үхрийн ширийг дуудлага худалдаагаар борлууллааШинэ мэдээ
2026-07-02 15:38:31

Дорнод аймгийн түүхий эдийн цэгээс бэлтгэн нийлүүлсэн үхрийн ширийг дуудлага худалдаагаар борлууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Цагаан алт" үндэсний хөдөлгөөний хүрээнд ХХААХҮЯ, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо төр, хувийн хэвшлийн түншлэлээр таван аймагт түүхий эдийн анхан шатны төвүүдийг байгуулан үйл ажиллагаа нь эхлээд байна.

"Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын форум 2026” эхэллээШинэ мэдээ
2026-06-29 18:52:08

"Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын форум 2026” эхэллээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) болон Экспорт, олон улсын худалдааны төв хамтран анх удаа зохион байгуулж буй “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын форум 2026” өнөөдөр эхэллээ.

Дэлхийн малчдын чуулганы бүртгэл үргэлжилж байнаШинэ мэдээ
2026-06-29 18:50:16

Дэлхийн малчдын чуулганы бүртгэл үргэлжилж байна

Монгол Улсын санаачилгаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 76 дахь чуулганаар 2026 оныг Бэлчээрийн ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил (IYRP 2026) болгон зарласан A/RES/76/253 тогтоолыг баталсан бөгөөд үүнийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага албан ёсоор хэрэгжүүлэхээр болсон.

Цөлжилттэй тэмцэх COP-17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны XVIII хуралдаан болж байнаШинэ мэдээ
2026-06-29 18:25:41

Цөлжилттэй тэмцэх COP-17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны XVIII хуралдаан болж байна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны XVIII хуралдаан болж байна. /2026.06.29/ Тус бага хурлыг 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа юм.

"Итали ба Монгол: Нэхмэлийн машин механизмын салбар дахь Бизнесийн боломжууд ба хэтийн төлөв"-ийг хэлэлцэвШинэ мэдээ
2026-06-22 12:20:54

"Итали ба Монгол: Нэхмэлийн машин механизмын салбар дахь Бизнесийн боломжууд ба хэтийн төлөв"-ийг хэлэлцэв

Монголын ноос, ноолуур, нэхмэлийн салбарын боловсруулалтын үйлдвэрлэлийг дэмжих, Итали улсын тэргүүлэх технологи, хөрөнгө оруулалтыг татах зорилгоор "Итали ба Монгол: Нэхмэлийн машин механизмын салбар дахь Бизнесийн боломжууд ба хэтийн төлөв" олон улсын уулзалт семинар Улаанбаатар хотноо /2026.06.22/ болж байна

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөн ба хөнгөн үйлдвэрийн салбарын тогтвортой хөгжил-2026 сэдэвт сургалт боллооШинэ мэдээ
2026-06-16 15:17:50

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөн ба хөнгөн үйлдвэрийн салбарын тогтвортой хөгжил-2026 сэдэвт сургалт боллоо

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулж буй “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн ба хөнгөн үйлдвэрийн салбарын тогтвортой хөгжил-2026” сэдэвт орон нутгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах арга хэмжэээ Улаанбаатар хотноо боллоо.

Logo

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Цагаан алт" үндэсний хөдөлгөөн

Sponsor© 2026 Энэхүү цахим хуудсыг Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилттэй Байгаль орчин Уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй "Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь" (АДАПТ) төслийн хүрээнд хөгжүүлсэн болно.