Шинэ мэдээ
2026-06-29 18:52:08
25

"Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын форум 2026” эхэллээ

"Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын форум 2026” эхэллээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) болон Экспорт, олон улсын худалдааны төв хамтран анх удаа зохион байгуулж буй “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын форум 2026” өнөөдөр эхэллээ.

Төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, хөгжлийн түншүүд, хөрөнгө оруулагчид, санхүүгийн байгууллагууд болон бизнес эрхлэгчдийн төлөөллийг нэг дор цуглуулж, хөрөнгө оруулалтын шинэ боломжийг бий болгох, стратегийн түншлэлийг өргөжүүлэх зорилготой энэхүү форум хоёр өдөр үргэлжилнэ. 

Форумыг нээж УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Чинюнь Дяо нар мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжихэд олон улсын хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлон тэмдэглэв.

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат хэлсэн үгэндээ “2025 оны жилийн эцсийн байдлаар тус салбар нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 34 хувь, экспортын орлогын 5 хувийг бүрдүүлж, нийт ажиллах хүчний 49 хувийг ажлын байраар хангаж байна. Энэ нь манай салбар ажлын байр бий болгох, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортыг төрөлжүүлэх өндөр боломжтойг харуулж байна” хэмээж Франц, Бельги, Болгар, Польш, Итали, Турк, АНУ, Канад, ОХУ-ын Элчин сайдын яамд болон нийт хөгжлийн түншүүддээ талархал илэрхийлэв.

Форумын эхний хэсэгт ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т. Жамбалцэрэн

Монголын хөдөө аж ахуйн стратегийн санаачилгуудын танилцуулгыг хийж, НҮБ-ын ХХААБ-ын Ази, Номхон далайн газрын ахлах бодлогын ажилтан Жан Сяоруо Монгол Улсын хөдөө аж ахуйн хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын орчин, “Гараас гарт” (Hand-in-Hand) санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын боломжуудыг танилцууллаа.

Мөн стратегийн түншлэл, санхүүжилт, зах зээлийн тэлэлтийг эрэлхийлж буй 12 хөрөнгө оруулалтын төсөл хөрөнгө оруулагчдад танилцуулагдаж байна. Эдгээр төслүүд нь хүнс үйлдвэрлэл, ноос ноолуур, арьс шир, агропарк, сэргээгдэх материал, инноваци, биотехнологи зэрэг салбарын өндөр нэмүү өртөг шингэсэн шийдлүүдийг багтаажээ.

Форумын хүрээнд зохион байгуулагдаж буй панел хэлэлцүүлэг, илтгэлүүдээр дараах сэдвүүдийг онцлон хэлэлцэж байна. Үүнд:

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн нэмүү өртгийн сүлжээ;

-Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт, холимог санхүүгийн боломжууд;

-Олон улсын хөрөнгө оруулагчдын шалгуур, хүлээлт;

-Монгол дахь амжилттай хөрөнгө оруулалтын туршлага;

-Мах, сүү, ноос, ноолуурын салбарын экспортын боломж;

-Австралийн туршлагаас суралцах боломж;

-Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хүнсний тогтолцоо;

-Нийлүүлэлтийн сүлжээн дэх химийн бодисын аюулгүй менежмент;

-Хөдөө аж ахуйн салбар дахь нүүрстөрөгчийн зах зээлийн боломжийн талаар тус тус хэлэлцэж буй юм.

Форумын үеэр хөрөнгө оруулагчид болон хөрөнгө оруулалт хайж буй аж ахуйн нэгжүүдийн B2B уулзалтууд зохион байгуулагдаж, бизнесийн түншлэл байгуулах, хөрөнгө оруулалтын хэлэлцээг эхлүүлэх боломж бүрдүүлжээ. Түүнчлэн хөрөнгө оруулалтын төсөл, бүтээгдэхүүн үйлчилгээ болон Дэлхийн хүнсний форумын Монголын үндэсний залуучуудын зөвлөлийн үйл ажиллагааг танилцуулах үзэсгэлэн олон нийтэд нээлттэй ажиллаж байна. 

“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын форум 2026” нь төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааг бэхжүүлж, Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт тогтвортой хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортыг тэлэхэд бодит хувь нэмэр оруулах чухал арга хэмжээ болж байна. Түүнчлэн Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалт, инноваци, олон улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах гарц, шийдлийг эрэлхийлж байгаагаараа онцлог юм.

Хуваалцах:Facebook

Хөтөлбөрийн зорилт, зорилго

Хөтөлбөрийн үндсэн чиглэл, зорилго, хэрэгжүүлэх үйл ажиллагааны товч мэдээлэл

“Дарханд үйлдвэрлэв - Дарханаараа хэрэглэе” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг, үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдлааШинэ мэдээ
2026-07-02 15:39:53

“Дарханд үйлдвэрлэв - Дарханаараа хэрэглэе” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг, үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдлаа

Дархан-Уул аймгийн Оёдол үйлдвэрлэлийн мэргэжлийн "Найрамдал" холбооноос санаачлан "Дарханд үйлдвэрлэв – Дарханаараа хэрэглэе" төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг, үзэсгэлэн худалдаа, загварын үзүүлбэрийг зохион байгууллаа.

Дорнод аймгийн түүхий эдийн цэгээс бэлтгэн нийлүүлсэн үхрийн ширийг дуудлага худалдаагаар борлууллааШинэ мэдээ
2026-07-02 15:38:31

Дорнод аймгийн түүхий эдийн цэгээс бэлтгэн нийлүүлсэн үхрийн ширийг дуудлага худалдаагаар борлууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Цагаан алт" үндэсний хөдөлгөөний хүрээнд ХХААХҮЯ, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо төр, хувийн хэвшлийн түншлэлээр таван аймагт түүхий эдийн анхан шатны төвүүдийг байгуулан үйл ажиллагаа нь эхлээд байна.

Дэлхийн малчдын чуулганы бүртгэл үргэлжилж байнаШинэ мэдээ
2026-06-29 18:50:16

Дэлхийн малчдын чуулганы бүртгэл үргэлжилж байна

Монгол Улсын санаачилгаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 76 дахь чуулганаар 2026 оныг Бэлчээрийн ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил (IYRP 2026) болгон зарласан A/RES/76/253 тогтоолыг баталсан бөгөөд үүнийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага албан ёсоор хэрэгжүүлэхээр болсон.

Цөлжилттэй тэмцэх COP-17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны XVIII хуралдаан болж байнаШинэ мэдээ
2026-06-29 18:25:41

Цөлжилттэй тэмцэх COP-17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны XVIII хуралдаан болж байна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны XVIII хуралдаан болж байна. /2026.06.29/ Тус бага хурлыг 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа юм.

Анхан шатны түүхий эд бэлтгэлийн цэгийг хэнтий, дорнод аймагт нээлээШинэ мэдээ
2026-06-22 14:30:05

Анхан шатны түүхий эд бэлтгэлийн цэгийг хэнтий, дорнод аймагт нээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Цагаан алт" үндэсний хөдөлгөөний хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо (МАШҮХ) болон арьс шир боловсруулах үйлдвэрүүд хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд арьс, ширэн түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлэх ажлыг эхлүүлээд байна.

"Итали ба Монгол: Нэхмэлийн машин механизмын салбар дахь Бизнесийн боломжууд ба хэтийн төлөв"-ийг хэлэлцэвШинэ мэдээ
2026-06-22 12:20:54

"Итали ба Монгол: Нэхмэлийн машин механизмын салбар дахь Бизнесийн боломжууд ба хэтийн төлөв"-ийг хэлэлцэв

Монголын ноос, ноолуур, нэхмэлийн салбарын боловсруулалтын үйлдвэрлэлийг дэмжих, Итали улсын тэргүүлэх технологи, хөрөнгө оруулалтыг татах зорилгоор "Итали ба Монгол: Нэхмэлийн машин механизмын салбар дахь Бизнесийн боломжууд ба хэтийн төлөв" олон улсын уулзалт семинар Улаанбаатар хотноо /2026.06.22/ болж байна

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөн ба хөнгөн үйлдвэрийн салбарын тогтвортой хөгжил-2026 сэдэвт сургалт боллооШинэ мэдээ
2026-06-16 15:17:50

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөн ба хөнгөн үйлдвэрийн салбарын тогтвортой хөгжил-2026 сэдэвт сургалт боллоо

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулж буй “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн ба хөнгөн үйлдвэрийн салбарын тогтвортой хөгжил-2026” сэдэвт орон нутгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах арга хэмжэээ Улаанбаатар хотноо боллоо.

Logo

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Цагаан алт" үндэсний хөдөлгөөн

Sponsor© 2026 Энэхүү цахим хуудсыг Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилттэй Байгаль орчин Уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй "Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь" (АДАПТ) төслийн хүрээнд хөгжүүлсэн болно.