Шинэ мэдээ
2026-08-27 17:12:22
79

Smart-herders төслийг орон нутагт хэрэгжүүлэх талаар санал солилцлоо

Smart-herders төслийг орон нутагт хэрэгжүүлэх талаар санал солилцлоо

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17-р бага хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан Хөдөө аж ахуйг хөгжүүлэх Олон улсын сан (IFAD-International Fund for Agricultural Development)-гийн Ази, номхон далайн бүсийн Байгаль орчин, уур амьсгалын асуудал хариуцсан төлөөлөгч хатагтай Анупа Римал Ламичайн (Anupa Rimal Lamichhane) болон НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага (UNIDO-United Nations Industrial Development Organization)-ын Монгол дахь хөтөлбөрийн зохицуулагч хатагтай Г.Мөнхболор нартай уулзалт хийлээ.

Тус уулзалтаар SMART-Herders (Малчдад зориулсан бэлчээрийн тогтвортой менежмент ба дасан зохицох ухаалаг технологиуд) төслийг Монгол Улсад хэрэгжүүлэх талаар санал солилцсон юм. Энэхүү төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар удирдан, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага (UNIDO)-тай хамтран Дасан зохицох сан (Adaptation Fund)-гийн санхүүжилтээр, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх Олон улсын сан (IFAD)-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх юм.

Төслийн гол зорилго нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй зуд, ган гачиг, бэлчээрийн доройтол зэрэг эрсдэлд малчин өрхийн дасан зохицох чадавхийг бэхжүүлж, бэлчээрийн тогтвортой ашиглалтыг сайжруулах замаар малчдын амьжиргааг дэмжихэд оршино.

Төсөл нь нийт 3 жилийн хугацаанд Баянхонгор аймгийн Бууцагаан сум, Дундговь аймгийн Эрдэнэдалай, Хулд сумдад хэрэгжих бөгөөд сум тус бүрд “Цагаан алт” түүхий эд хүлээн авах төв байгуулна. Мөн тоон технологийг нэвтрүүлэх, дадлага сургалт зохион байгуулах, мэдлэг мэдээллээр хангах замаар малчдын дасан зохицох чадавхийг нэмэгдүүлж, амьжиргааг дэмжихийн зэрэгцээ ноос, ноолуурын үнэ цэнийн сүлжээг бэхжүүлэхэд чиглэх юм.

Ингэснээр төсөл нь уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй мал аж ахуйн тогтолцоог дэмжих, бэлчээрийн нөөцийг тогтвортой ашиглах, малчдын орлогын боломжийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах бөгөөд Монгол Улсын Парисын хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үүрэг, амлалтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Хуваалцах:Facebook

Хөтөлбөрийн зорилт, зорилго

Хөтөлбөрийн үндсэн чиглэл, зорилго, хэрэгжүүлэх үйл ажиллагааны товч мэдээлэл

“Эмээлт” эко аж үйлдвэрийн паркийн суурь дэд бүтцийн ажил эхэллээШинэ мэдээ
2026-09-29 12:16:05

“Эмээлт” эко аж үйлдвэрийн паркийн суурь дэд бүтцийн ажил эхэллээ

Малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, хаягддаг биш үйлдвэрийн процесст оруулж эдийн засгийн үр өгөөжийг тэлэх мал аж ахуйн кластер төсөл болох "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн суурь дэд бүтэц буюу Дулааны цахилгаан станц, Бохир ус цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг эхлүүлэх шав тавих ёслол 2026.09.21 боллоо.

Монголын анхны желантины үйлдвэрлэл ашиглалтад ороход бэлэн болжээШинэ мэдээ
2026-09-29 12:12:39

Монголын анхны желантины үйлдвэрлэл ашиглалтад ороход бэлэн болжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний дэмжлэгтэй хэрэгжиж буй "Дархан минж" ХХК-ийн “Монжелат” төслийн үйлдвэртэй танилцлаа.

Монгол хонины ноосон ширмэл дотортой куртка, ажлын хувцас үйлдвэрлэж эхэллээШинэ мэдээ
2026-09-29 12:10:11

Монгол хонины ноосон ширмэл дотортой куртка, ажлын хувцас үйлдвэрлэж эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан “Дархан Нэхий” ХК-д ажиллаж, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлсэн шинэчлэл, шинэ бүтээгдэхүүнтэй танилцлаа.

"Орхон" үүлдрийн хонины цөм сүргийг сэргээн үржүүлж байнаШинэ мэдээ
2026-09-29 10:33:01

"Орхон" үүлдрийн хонины цөм сүргийг сэргээн үржүүлж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл, хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан Сэлэнгэ аймгийн Орхон суманд "Орхон" үүлдрийн хонины цөм сүргийг үржүүлж буй малчин өрх Э.Атарболдынд зочиллоо.

Дэлхийн малчдын чуулган  Улаанбаатар хотноо маргааш эхэлнэШинэ мэдээ
2026-08-13 14:48:43

Дэлхийн малчдын чуулган Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ

Монгол Улсын санаачилгаар дэлхий нийтээр 2026 оныг "Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил" болгон зарлах тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс баталж, одоогийн байдлаар дэлхийн 102 гаруй улс, 550 гаруй байгууллага дэмжиж нэгдээд байна.

“Дарханд үйлдвэрлэв - Дарханаараа хэрэглэе” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг, үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдлааШинэ мэдээ
2026-07-02 15:39:53

“Дарханд үйлдвэрлэв - Дарханаараа хэрэглэе” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг, үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдлаа

Дархан-Уул аймгийн Оёдол үйлдвэрлэлийн мэргэжлийн "Найрамдал" холбооноос санаачлан "Дарханд үйлдвэрлэв – Дарханаараа хэрэглэе" төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг, үзэсгэлэн худалдаа, загварын үзүүлбэрийг зохион байгууллаа.

Дорнод аймгийн түүхий эдийн цэгээс бэлтгэн нийлүүлсэн үхрийн ширийг дуудлага худалдаагаар борлууллааШинэ мэдээ
2026-07-02 15:38:31

Дорнод аймгийн түүхий эдийн цэгээс бэлтгэн нийлүүлсэн үхрийн ширийг дуудлага худалдаагаар борлууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Цагаан алт" үндэсний хөдөлгөөний хүрээнд ХХААХҮЯ, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо төр, хувийн хэвшлийн түншлэлээр таван аймагт түүхий эдийн анхан шатны төвүүдийг байгуулан үйл ажиллагаа нь эхлээд байна.

Logo

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Цагаан алт" үндэсний хөдөлгөөн

Sponsor© 2026 Энэхүү цахим хуудсыг Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилттэй Байгаль орчин Уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй "Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь" (АДАПТ) төслийн хүрээнд хөгжүүлсэн болно.