Шинэ мэдээ
2026-09-29 12:10:11
15

Монгол хонины ноосон ширмэл дотортой куртка, ажлын хувцас үйлдвэрлэж эхэллээ

Монгол хонины ноосон ширмэл дотортой куртка, ажлын хувцас үйлдвэрлэж эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан “Дархан Нэхий” ХК-д ажиллаж, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлсэн шинэчлэл, шинэ бүтээгдэхүүнтэй танилцлаа.

1972 онд байгуулагдсанаас хойш 54 дэх жилдээ тасралтгүй ажиллаж буй “Дархан Нэхий” ХК нь Монгол Улсын арьс шир боловсруулах салбарын ууган, тэргүүлэх үйлдвэрийн нэг бөгөөд 350 гаруй ажилтантай, жилд 300,000 ширхэг бодын шир, 1.5 сая ширхэг богийн арьс боловсруулах, 500 мянган ширхэг савхин хувцас, 500 мянган хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай ажиллаж байна.

Тус компани "Цагаан алт" үндэсний хөдөлгөөний хүрээнд өөрийн боловсруулсан арьсны тайрсан ноосоор шахмал /техникийн/ эсгий, ширмэл ноосон дотор үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлж, импортыг орлох бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлээд байна.

  • Үндсэн үйлдвэрлэлээс гарах хаягдал хоёрдогч түүхий эд болж, бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж байна
  • 80 хувийн ноостой дотор нь импортын 20 хувийн ноостой бүтээгдэхүүнийг орлож байна
  • Жилийн бүх улиралд тасралтгүй ажиллах боломжтой, эрчим хүчний 20 хувийн хэмнэлттэй, шинэ ажлын байр нэмэгдэж байна
  • Хүүхдийн хантааз, бомбер, өвлийн куртка зэргийг ширмэл ноосоор доторлож, термо дулаан баригч давхарга нэмсэн тул Монголын өвлийн хүйтэнд дааруулахгүй. Мөн хонины нэхий дотортой хантааз, куртка үйлдвэрлэж байна.
  • Цэвэр монгол үхрийн ширэн ажлын гутлын уллагааг direct injection технологиор шууд цутгадаг болсон нь чанарын том дэвшил болжээ. 2 тонны даацтай, 300°C халуунд тэсвэртэй нь лабораторийн туршилтаар баталгаажсан.
  • Шахмал ноосоор хийсэн эсгий гудас маш өндөр борлуулалттай байна. Аяны зориулалттай, эвхэгддэг, ууттай, хөнгөн, хатгахгүй.
  • Боловсруулсан арьснаас гарсан гологдол арьсыг шахаж боловсруулан интерьерийн доторлогооны хана хийж эхлээд байна.

Тус компани ийнхүү түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүхий л шатыг өөрсдөө гүйцэтгэж байна.

Импортоор орж ирдэг чанар муутай хувцас, куртканы оронд монгол малынхаа түүхий эдээр, Монголдоо үйлдвэрлэсэн, өндөр чанартай, үнэ хямд бүтээгдэхүүнээ сонгож, эх оронч худалдан авалт хийцгээхийг уриалж байна.

Хуваалцах:Facebook

Хөтөлбөрийн зорилт, зорилго

Хөтөлбөрийн үндсэн чиглэл, зорилго, хэрэгжүүлэх үйл ажиллагааны товч мэдээлэл

“Эмээлт” эко аж үйлдвэрийн паркийн суурь дэд бүтцийн ажил эхэллээШинэ мэдээ
2026-09-29 12:16:05

“Эмээлт” эко аж үйлдвэрийн паркийн суурь дэд бүтцийн ажил эхэллээ

Малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, хаягддаг биш үйлдвэрийн процесст оруулж эдийн засгийн үр өгөөжийг тэлэх мал аж ахуйн кластер төсөл болох "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн суурь дэд бүтэц буюу Дулааны цахилгаан станц, Бохир ус цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг эхлүүлэх шав тавих ёслол 2026.09.21 боллоо.

Монголын анхны желантины үйлдвэрлэл ашиглалтад ороход бэлэн болжээШинэ мэдээ
2026-09-29 12:12:39

Монголын анхны желантины үйлдвэрлэл ашиглалтад ороход бэлэн болжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний дэмжлэгтэй хэрэгжиж буй "Дархан минж" ХХК-ийн “Монжелат” төслийн үйлдвэртэй танилцлаа.

"Орхон" үүлдрийн хонины цөм сүргийг сэргээн үржүүлж байнаШинэ мэдээ
2026-09-29 10:33:01

"Орхон" үүлдрийн хонины цөм сүргийг сэргээн үржүүлж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл, хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан Сэлэнгэ аймгийн Орхон суманд "Орхон" үүлдрийн хонины цөм сүргийг үржүүлж буй малчин өрх Э.Атарболдынд зочиллоо.

Smart-herders төслийг орон нутагт хэрэгжүүлэх талаар санал солилцлооШинэ мэдээ
2026-08-27 17:12:22

Smart-herders төслийг орон нутагт хэрэгжүүлэх талаар санал солилцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан Хөдөө аж ахуйг хөгжүүлэх Олон улсын сан (IFAD-International Fund for Agricultural Development)-гийн Ази, номхон далайн бүсийн Байгаль орчин, уур амьсгалын асуудал хариуцсан төлөөлөгч хатагтай Анупа Римал Ламичайн (Anupa Rimal Lamichhane) болон НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага (UNIDO-United Nations Industrial Development Organization)-ын Монгол дахь хөтөлбөрийн зохицуулагч хатагтай Г.Мөнхболор нартай уулзалт хийлээ.

Дэлхийн малчдын чуулган  Улаанбаатар хотноо маргааш эхэлнэШинэ мэдээ
2026-08-13 14:48:43

Дэлхийн малчдын чуулган Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ

Монгол Улсын санаачилгаар дэлхий нийтээр 2026 оныг "Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил" болгон зарлах тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс баталж, одоогийн байдлаар дэлхийн 102 гаруй улс, 550 гаруй байгууллага дэмжиж нэгдээд байна.

“Дарханд үйлдвэрлэв - Дарханаараа хэрэглэе” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг, үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдлааШинэ мэдээ
2026-07-02 15:39:53

“Дарханд үйлдвэрлэв - Дарханаараа хэрэглэе” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг, үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдлаа

Дархан-Уул аймгийн Оёдол үйлдвэрлэлийн мэргэжлийн "Найрамдал" холбооноос санаачлан "Дарханд үйлдвэрлэв – Дарханаараа хэрэглэе" төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг, үзэсгэлэн худалдаа, загварын үзүүлбэрийг зохион байгууллаа.

Дорнод аймгийн түүхий эдийн цэгээс бэлтгэн нийлүүлсэн үхрийн ширийг дуудлага худалдаагаар борлууллааШинэ мэдээ
2026-07-02 15:38:31

Дорнод аймгийн түүхий эдийн цэгээс бэлтгэн нийлүүлсэн үхрийн ширийг дуудлага худалдаагаар борлууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Цагаан алт" үндэсний хөдөлгөөний хүрээнд ХХААХҮЯ, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо төр, хувийн хэвшлийн түншлэлээр таван аймагт түүхий эдийн анхан шатны төвүүдийг байгуулан үйл ажиллагаа нь эхлээд байна.

Logo

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Цагаан алт" үндэсний хөдөлгөөн

Sponsor© 2026 Энэхүү цахим хуудсыг Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилттэй Байгаль орчин Уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй "Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь" (АДАПТ) төслийн хүрээнд хөгжүүлсэн болно.